LG H930DS Bedienungsanleitung Seite 596

  • Herunterladen
  • Zu meinen Handbüchern hinzufügen
  • Drucken
  • Seite
    / 896
  • Inhaltsverzeichnis
  • LESEZEICHEN
  • Bewertet. / 5. Basierend auf Kundenbewertungen
Seitenansicht 595
Үндсэн функцүүд 57
Чийгтэй орчинд төхөөрөмжид гадны терминал, цэнэглэх утас
эсвэл хувиргагч бүү ашиглаарай. Ингэснээр гал гарах, цахилгаанд
цохиулах, гэмтэх эсвэл төхөөрөмж хэвийн ажиллахаа больж
болно. Хэрэв орчин чийгтэй бол төхөөрөмжөө ашиглахаа тэр даруй
зогсоож, чийгийг бүрэн арилгана уу.
Төхөөрөмжтэй хамт ирсэн USB кабелийг хэрэглэх ёстойг анхаар.
LG-ийн зөвшөөрсөн цэнэглэгч, цэнэглэгч кабель хэрэглэх ёстойг
анхаар. Зайг гуравдагч этгээдийн цэнэглэгчээр цэнэглэвэл зай
тэсэрч дэлбэрэх буюу төхөөрөмжийг гэмтээж болно.
Таны төхөөрөмж дахин цэнэглэдэг дотоод зайтай. Аюулгүй
ажиллагааны үүднээс шигтгэмэл зайг бүү ав.
Төхөөрөмжийг цэнэглэж байхдаа хэрэглэвэл тогонд цохиулж
болно. Төхөөрөмжийг хэрэглэхийн тулд цэнэглэхээ зогсоо.
Төхөөрөмжийг бүрэн цэнэглэсний дараа цэнэглэгчийг тэжээлийн
залгавчаас салга. Ингэснээр цахилгаан дэмий зарцуулахаас
сэргийлнэ.
Түргэн цэнэглэх функцийг дэмждэг цэнэглэгч тохируулагч
бүтээгдэхүүнд багтсан болно.
Хэрвээ бүтээгдэхүүнтэй хамт ирсэн оригинал тохируулагчаас өөр
түргэн цэнэглэдэг тохируулагч хэрэглэвэл түргэн цэнэглэх функц
ажиллахгүй байж болно.
Зайг цэнэглэх өөр нэг арга нь төхөөрөмжийг дэсктоп буюу эсхүл
зөөврийн компьютерт USB кабелиар холбож цэнэглэх арга юм.
Ингэвэл тохируулагчийг хананы залгавчид залгаснаас удаан
цэнэглэж болно.
Нэрлэсэн хүчдэлийг хангах боломжгүй USB төв ашиглан зайг
цэнэглэж болохгүй. Цэнэглэлт амжилтгүй болох буюу эсхүл гэнэт
зогсож болно.
Төхөөрөмжийг хэрэглэхдээ анхаарах зүйлс
Өгөгдсөн USB кабелийг ашиглах ёстойг анхаар; гуравдагч этгээдийн
USB кабель, цэнэглэгчийг төхөөрөмжтэйгээ хамт хэрэглэж болохгүй.
LG-ийн хязгаарлагдмал баталгаат хугацаа гуравдагч этгээдийн
нэмэлт хэрэгслийн ашиглалтад хамаарахгүй.
Энэхүү гарын авлага дахь зааврыг дагахгүй, зохисгүй хэрэглэвэл
төхөөрөмжийг гэмтээж болно.
Seitenansicht 595
1 2 ... 591 592 593 594 595 596 597 598 599 600 601 ... 895 896

Kommentare zu diesen Handbüchern

Keine Kommentare