Үндсэн функцүүд 77
Санах ойн картын шифрлэлт
Та санах ойн карт дээр хадгалсан өгөгдлийг шифрлэж, хамгаалж болно.
Санах ойн карт дээрх шифрлэсэн өгөгдөлд өөр төхөөрөмжөөс хандах
боломжгүй.
1
Тохиргоо Үндсэн Хурууны хээ & аюулгүй байдал SD
картыг шифрлэх-ийг товш.
2
Дэлгэц дээр буй санах ойн картын шифрлэлтийн тухай тоймыг
уншаад, үргэлжлүүлэхийг хүсвэл ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ ҮҮ-г товш.
3
Сонголт сонгож, ШИФРЛЭХ-г товш.
• Шинэ мэдээллийн шифрлэлт: Зөвхөн шифрлэлтийн дараа санах
ойн картад хадгалсан өгөгдлийг шифрлэ.
• Бүрэн нууцлах: Санах ойн картад одоогоор хадгалсан бүх
өгөгдлийг шифрлэ.
• Медиа файлуудыг хасах: Дуу хөгжим, зураг, видео бичлэг зэрэг
медиа файлуудаас бусад бүх файлыг шифрлэ.
• Санах ойн картыг шифрлэхийн тулд дэлгэцийн түгжээг PIN эсвэл
нууц үгээр тохируулсан эсэхийг нягтал.
• Санах ойн картын шифрлэлт эхэлсэн бол зарим функц боломжгүй
болно.
• Хэрвээ шифрлэлт явагдаж байхад төхөөрөмж унтарвал
шифрлэлтийн ажиллагаа амжилтгүй болж, зарим өгөгдөл гэмтэж
болно. Тийм учраас шифрлэлт эхлүүлэхээс өмнө зайн цэнэгийн
түвшин хангалттай эсэхийг нягталж шалга.
• Шифрлэсэн файлуудад зөвхөн тэдгээр файлыг шифрлэсэн
төхөөрөмжөөс хандах боломжтой.
• Шифрлэсэн санах ойн картыг өөр LG төхөөрөмж дээр хэрэглэх
боломжгүй. Шифрлэсэн санах ойн картыг өөр хөдөлгөөнт
төхөөрөмж дээр хэрэглэхийн тулд картыг форматал.
• Төхөөрөмж дээр ямар ч санах ойн карт суурилуулаагүй үед ч
гэсэн та санах ойн картын шифрлэлтийг идэвхжүүлж болно.
Шифрлэлтийн дараа суурилуулсан санах ойн картыг автоматаар
шифрлэнэ.
Kommentare zu diesen Handbüchern