LG H930DS Bedienungsanleitung Seite 540

  • Herunterladen
  • Zu meinen Handbüchern hinzufügen
  • Drucken
  • Seite
    / 896
  • Inhaltsverzeichnis
  • LESEZEICHEN
  • Bewertet. / 5. Basierend auf Kundenbewertungen
Seitenansicht 539
1
Хэрэглэгчийн гарын авлагын тухай
Энэхүү LG бүтээгдэхүүнийг сонгосонд баярлалаа. Төхөөрөмжийг
аюулгүй бөгөөд зөв зохистой ашиглахын тулд анх ашиглахаасаа өмнө
энэхүү хэрэглэгчийн гарын авлагыг анхааралтай уншина уу.
Үргэлж жинхэнэ LG-ийн нэмэлт төхөөрөмжүүд ашигла. Нийлүүлсэн
зүйлс нь зөвхөн энэ төхөөрөмжид зориулагдсан бөгөөд бусад
төхөөрөмжтэй нийцэхгүй байж болно.
Энэ төхөөрөмж мэдрэгчтэй дэлгэцийн товчлуурт гартай учраас
харааны бэрхшээлтэй хүмүүст тохиромжгүй юм.
Тодорхойлолт нь төхөөрөмжийн өгөгдмөл тохиргоон дээр үндэслэнэ.
Төхөөрөмж дээрх өгөгдмөл аппуудыг урьдчилан мэдэгдэхгүйгээр
шинэчилж, аппын дэмжлэгийг нь болиулж болно. Хэрвээ танд
төхөөрөмжийн хамт нийлүүлсэн апптай холбоотой асуух зүйл байвал
LG-ийн үйлчилгээний төвд хандана уу. Хэрэглэгчийн суурилуулсан
аппуудын тухайд тухайн үйлчилгээ үзүүлэгчид хандана уу.
Төхөөрөмжийн үйлдлийн системийг өөрчлөх буюу албан бус эх
сурвалжаас програм хангамж суурилуулбал төхөөрөмжийг гэмтээж,
улмаар өгөгдөл гэмтэх буюу алдагдахад хүргэж болно. Ийм үйлдэл
таны LG лицензийн гэрээг зөрчих бөгөөд таны баталгаат хугацааг
хүчингүй болгоно.
Тухайн бүс нутаг, үйлчилгээ үзүүлэгч, програм хангамжийн хувилбар
эсвэл үйлдлийн системийн хувилбараас хамааран зарим агуулга ба
зураг таны төхөөрөмжөөс өөр байж болох бөгөөд танд урьдчилан
мэдэгдэхгүйгээр өөрчилж болно.
Таны төхөөрөмжтэй хамт нийлүүлсэн програм хангамж, аудио,
дэлгэцийн зураг, зураг болон бусад медиа нь хязгаарлагдмал
ашиглалтын лицензтэй. Хэрвээ та эдгээр материалыг арилжааны
буюу бусад зорилгоор авч, ашиглавал, зохиогчийн эрхийн тухай
хуулийг зөрчиж болзошгүй. Та хэрэглэгчийн хувьд медианы хууль бус
ашиглалтын төлөө бүрэн хариуцлага хүлээнэ.
Зурвасаар харилцах, байршуулах, татах, автоматаар синхрончлох,
байршил тогтоох зэрэг дата үйлчилгээнүүдэд нэмэлт төлбөр
гарч болно. Нэмэлт төлбөрөөс зайлсхийхийн тулд хэрэгцээндээ
тохирсон дата багцыг сонгоно уу. Нэмэлт мэдээлэл хүсвэл үйлчилгээ
үзүүлэгчдээ хандана уу.
МОНГОЛ
Seitenansicht 539
1 2 ... 535 536 537 538 539 540 541 542 543 544 545 ... 895 896

Kommentare zu diesen Handbüchern

Keine Kommentare